Видео татах Залуусдаа зориулав
Зураг, Файл хостинг Тун удагүй
|
Главная » 2011 » 6-р сар » 25 » Бүтэлгүй хулгайч нарын паянгаас
19:53 Бүтэлгүй хулгайч нарын паянгаас |
Германы цагдаа нар байрны хулгай удаа дараа хийсэн этгээдvvдийг ээлжит дээрмээ хийсний дараа машинд унтаж байхад нь барьжээ. Оргилуун дарс хvртсэн 37 настай хулгайч Дюссельдорф хотод замын хажууд машинаа тавиад, жолоон дээрээ тохойлдоод унтаж байв. Замын хажуугаар явсан хvмvvс машинд байгаа хvний бие муудсан байх гэж бодоод цагдаа дуудсан байна. Машины жолооч нь байрны хулгай хийсний улмаас эрэн сурвалжилж байсан хулгайч байсныг хэв журам сахиулах албаны ажилтнууд таниад ямар их гайхсан гээ. “Офицерууд хулгайчийг vйлдэл дээр нь барьсандаа итгэж ядсан. Тэр хулгайлсан юмаа машиныхаа тээшний саванд ачсан байв” гэж цагдаагийн газрын тєлєєлєгч ярив. Хулгайч нар согтууруулах ундаанаас болж бvтэлгvйтэхийг алийг тэр гэхэв. Жишээлэхэд, 2001 онд Киров хотод 30 настай нэгэн эр олс хэрэглэлгvй есдvгээр давхрын лоож руу бууж, гэрт нь ороод, эд юмсыг нь авч гарах гэж байхдаа гал тогооны єрєєнд архи байхыг харжээ. Тэгээд архи ууж суусан чинь эзэн нь ирж таараад, цагдаа дуудсан байдаг. Хамгийн бvтэлгvй хулгайч нарын чансааг жил бvр янз бvрийн хэвлэлд нийтэлдэг юм. 2003 онд ийм цол хvртэхээр байсан хулгайчийн нэг нь Америкийн Висконсин муж улсын 40 настай эр болжээ. Хэргийн учир нь тэр тэнсэн харгалзах ялтай этгээдийг хянахад хэрэглэдэг GPS тєхєєрємжийг хулгайлсан аж. Бас хулгай хийсэн газраасаа нуугдаж чадах битгий хэл, хулгай хийх газартаа орж чадаагvй хулгайч ч байдаг. Нэг жил орчмын ємнє Новгород мужид нэг хулгайч дэлгvvрт шургалах гээд, цонхны торонд орооцолджээ. Цагдаа нар ирж, цонхны торонд орооцолдсон эрийг гаргаж авч, дотоод хэргийн хэлтэст хvргэсэн байна. Флоридын нэг хулгайчид ч ийм явдал тохиолджээ. Хулгайч шєнийн цагаар зоогийн газарт орж, кассаас мєнгє авсан ч буцаж гарах замаа буруу сонгож, салхивчны хоолойнд гацжээ. Хулгайчийг єглєєгvvр зоогийн газрын эзэн илрvvлсэн байна. Цагдаа нар, гал сєнєєгчид хулгайчийг хэдэн цаг болж байж гаргажээ. Запорожьед єєр нэг хулгайч хогийн хоолойд хоёр цаг орчим болжээ. Байр дээрэмдэж байгаа тухай мэдээ авсан цагдаа нар ирэх vед хулгайч нар есєн давхар байшингийн дээвэр дээр байжээ. Тэдний нэг хогийн тємєр бетон хоолойны нvх рvv унаад зургадугаар давхар хавьд тээглэжээ. Хулгайч єєрєє гарч чадахгvй болохоор цагдааг туслуулахаар дуудсан байна. Нэг турк хулгайч шєнийн цагаар нэвтэрч чадсан Киприйн банкнаас гарах гэж оролдсон ч vгvй. Тэр тэндээ унтчихсан аж. Банк нээгдэхээс хоёр цагийн ємнє банкны салбарт ирсэн vйлчлэгч бvтэл муутай хулгайч АТМ-ын / бэлэн мєнгєний машин /дэргэд унтаж байхыг харжээ. Хулгайч АТМ-аас гарах гэж хэд дахин оролдоод, онгойлгож чадаагvй байна. 2006 оны зун нэг зугаатай явдал болжээ. Тель-Авивт нэг бvтэлгvй хулгайч шуудангийн газарт тооцооны тєлбєр хийх гэж байсан 74 настай хvний гараас хэдэн зуун шекел булаагаад зугтахдаа иргэний vнэмлэхээ унагаж, тvvгээр нь цагдаа нар илрvvлсэн байна. Владимир мужид дэлгvvрээс зурагт хулгайлсан хулгайчийг мэдээллийн нэг агентлагаас гаргасан чансаанд 2003 оны хамгийн тэнэг долоон хулгайчийн тоонд оруулжээ. Зурагт авч явсан хулгайчийг худалдаж авсан бараагаа авч явна гэж бодсон худалдагч нар сэжиглээгvй байна. Харин тэр хулгайч хэдэн єдрийн дараа дэлгvvрт буцаж ирж, зурагт худалдаж авахад нь худалдагч нар єгєхєє мартсан гэх удирдлага, антенн, зурагтын заавар єгєхийг шаардсанаар єєрийгєє илчилжээ.
|
Категория: Онц сонирхолтой |
Просмотров: 568 |
Добавил: Silva
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Яг одоо сайтад: 4 Зочин: 4 Гишvvн: 0
,
Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 Сүүлийн 30 хоногт: 0 Сүүлийн 7 хоногт: 0
| Нэр: FENIX Форум: 34 Сэтгэгдэл: 11 | | Нэр: Silva Форум: 14 Сэтгэгдэл: 10 |
| Нэр: zolboo Форум: 0 Сэтгэгдэл: 5 |
| Нэр: Admin_1 Форум: 8 Сэтгэгдэл: 5 |
| Нэр: wohan Форум: 14 Сэтгэгдэл: 5 |
|