Баннер
Сvvлийн сэтгэгдэлvvд
Главная » 2011 » 6-р сар » 28 » Япончууд баасаа идэхийг уриалж байна
16:24
Япончууд баасаа идэхийг уриалж байна
Үүнд олон сая оршин суугчтай Токио хотын бохирын сувгийн үйлчилгээг хариуцдаг байгууллага нийслэлийн шугам хоолойгоос гарч байгаа их хэмжээний бохирыг ашиглах боломж байгааг эсэхийг судалж үзээч хэмээн санал тавьсан байна. Эрдэмтэн бохирын шугаманд хуримтлагдсан лагийг судлаад тэнд ялгадсыг протеин болгож боловсруулдаг бактери их хэмжээгээр байгааг илрүүлжээ. Зарим улс орон тухайлбал Хятадууд ялгадсыг бордоо болгон ашигладаг. Икэда ялгадсыг битүү мөчлөгт оруулахаар шийджээ. Тэгээд урвалыг хурдасган синтезийн аргаар ялгадаснаас протеин буюу уураг гаргаж сурчээ. Хагас бэлэн бүтээгдэхүүн дээр жаахан ажиллаад л хиймэл мах бэлэн болох нь тэр. Махтай адилхан харагдуулахын тулд улаан өнгийн натураль будагч бодис, шар буурцгаар хийсэн амтлагч нэмнэ. Япон эрдэмтдийн синтезэлсэн ялгадсыг амталж үзсэн сайн дурынхан үхрийн мах шиг амттай байна гэж дүгнэсэн байна. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь жинхэнэ махнаас бага илчлэгтэй аж. Хамгийн сонирхолтой нь баасаар хийсэн мах Японд маш үнэтэй бөгөөд түүнийгээ талханд хавчуулаад щитбургер гэж нэрлэжээ. Жирийн гамбургерээс 10-20 дахин өндөр үнэтэй. Үүнд судалгаа, синтез гээд эрдэм шинжилгээний ажлын зардал багтаж байгаа юм байна. Щитбургерийг бөөнөөр үйлдвэрлэдэг болчихвол уг бүтээгдэхүүн хямдарч жирийн хэрэглээ болох байх гэж япончууд найдаж байна. Шинжээчид “Хиймэл мах бүтээх нь хүнсний хямралд нэмэр болохуйц хэдэн давуу талтай” хэмээн үзэж байгаа төдийгүй уг махыг экологийн асуудалтай холбон тайлбарлаж байна. Орчин үед хүлэмжийн хийн асуудал маш хурцаар тавигдаж байгаа. Агаарт ялгардаг хүлэмжийн хийн 18 хувь махны үйлдвэрлэлд ноогддог аж. “Inhabitat” сайт энэ талаар мал тэжээхэд өртөг өндөртэйгээс гадна мал амьтдад харгис хатуу хандаж, махыг нь идэж байснаас шинэ гаргаж авсан махыг хэрэглэвэл энэ бүх асуудал арилна” хэмээн үзэж байгаа аж. Япончууд байгаль дэлхийнхээ сайн сайхны тусын тулд баасаа идээд эхэлжээ. Монголчууд харин яах бол.
Категория: Онц сонирхолтой | Просмотров: 454 | Добавил: Silva | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 3
  Цитировать  

sh1

27.09.2011 15:15
зайл зайл
  Цитировать  

kkkk

14.08.2011 07:35
zailaa
  Цитировать  

Tok

16.07.2011 16:30
ooroosdoo ideerei naadhiigaa
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хэрэглэгчийн булан
E-mail:
Нууц vг:
Онлайн гишүүд
Яг одоо сайтад: 5
Зочин: 5
Гишvvн: 0

,

Статистика
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Санал асуулга
Хүндэт гишүүд
Нэр: FENIX
Форум: 34
Сэтгэгдэл: 11
Нэр: Silva
Форум: 14
Сэтгэгдэл: 10
Нэр: zolboo
Форум: 0
Сэтгэгдэл: 5
Нэр: Admin_1
Форум: 8
Сэтгэгдэл: 5
Нэр: wohan
Форум: 14
Сэтгэгдэл: 5