Видео татах Залуусдаа зориулав
Зураг, Файл хостинг Тун удагүй
|
Главная » 2011 » 6-р сар » 25 » Жинхэнэ эрчүүдийн валлет
14:45 Жинхэнэ эрчүүдийн валлет |
Ийм тєрлийн балет нь анх 1974 онд vvсчээ. Тэр vед л танд танилцуулж буй энэ хамтлаг бvрэлдсэн юм байна. Гэвч тухайн vед эдгээр залуус зєвхєн хамаатан садан, найз нєхєд гэсэн явцуу хvрээний хvмvvст л vзvvлбэрээ толилуулдаг байжээ. Мэдээж дан эрчvvдээс бvрдсэн балетын хамтлаг гэдэг бол урлагт аймшигтай том хувьсгал болох нь тодорхой тул гэнэт олон цугласан тайзан дээр гараад ирвэл бєєн сенсаци болох байсан биз ээ. Зурагт Трокс буюу эрчvvдийн балетын хамтлаг «Majisima» бvжиглэж байна. 1975-1976 онуудад АНУ болон Канадад хийсэн Троксын аялан тоглолт нь маш амжилттай болж, олон хvний сонирхлыг татсан юм. Троксийн талаар ам дамжин яригдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болжээ. Мєн тэднийг энд тэнд урилгаар оролцуулах болж, бvжгийн урлагийн нэгэн тєрєл хэмээн хvлээн зєвшєєрсєн байна. Зурагт: Хунт нуур бvжгийн жvжгийн цагаан хун. Трокс нь нэг ч ширхэг эмэгтэй хvнгvй хэдий ч гайхалтай амжилт олж, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрvvлж чаддагаараа онцлог юм. Бvжигчид нь эмэгтэй хvний хийх хєдєлгєєнvvдийг хамгийн хэцvv элемент хvртэл нь тєгс гvйцэтгэж чаддаг ажээ. Зурагт: Vзэсгэлэнт Одетта хун болон хувирч байна. Балетаар илэрхийлэгддэг бvх алдартай бvтээлvvдийн хамгийн хvнд дvрvvдийг ч Трокс vзvvлж чаддаг. Vvнд: Мариус Петипийн тавьсан “Дон Кихот”-ын Дульсинейчvvдийн гараа, “Цємєєхэй” бvжгийн жvжгийн хэцvv элементvvд болон Чайковскийн “Хунт Нуур”-ын Одетта гэх мэт. Зурагт: Троксын нэгэн жvжигчин нь vхэж буй хунгийн дvрийг тайзан дээр бvтээж байна. Трокс-ын бvтэн нэрний бvрэлдэхvvнд Монте-Карло-гийн нэрийг дурьдсан нь санамсаргvй хэрэг биш. Энэ нь Сергей Павлович Дягилевын байгуулсан “Дягилевын орос балет” хамтлагийг тарсны дараагаар ахин бvрэлдсэн “Монте-Карлогийн орос балет” хэмээх єнгєрсєн зууны эхэн vед алдаршсан хамтлагийн дурсгалд зориулж ингэж нэрлэсэн учиртай юм байна. Зурагт: Рафаэль Морын дэглэлтийг нэмсэн Majisima тавилтыг гvйцэтгэж буй Родриго болон Химен нар. Троксын зорилго нь жинхэнэ сонгодог балетын бvжигчдын муу гvйцэтгэлийг элэглэн шvvмжилж, зарим балетчингуудын тэнэглэл болон биеэ тоосон байдлыг буруушааж, сонгодог урлагийн зарим орхигдсон орон зайг нєхєхийг зорьдог юм байна. Зурагт: Шпагат суунгаа бусад бvжигчдийнхээ vзvvлбэрийг ажиглаж буй бvжигчин. Бvжигчид нь тайзан дээр эмэгтэй хvний зан характерыг яг таг дуурайн vзvvлдэг байна. Эрчvvд тайзан дээр эмэгтэй балетчин болж гарахаасаа ємнє маш сайн бэлтгэл хийдэг ажээ. Зурагт: Троксын бvжигчин эр тоглолтынхоо ємнє нvvрээ будаж байна Тод нvvрний будалт болон инээд хvрмээр тєрх, хєгжилтэй байдлыг vл харгалзан, энэхvv хамтлагийн бvжигчид нь аль ч хvйст хувирч чадах бvрэн чадвартай. Зурагт: Парик зvvж байгаа бvжигчин. Троксын бvжигчид нь тухайн тоглолтоо сонгодог хэлбэрийн жинхэнэ балетаас огт дутахааргvй хийж чаддаг. Бvvр зарим vсрэлт, эргэлт болон тєрєл бvрийн хэцvv хєдєлгєєнvvдийг алдартай балетчин эмэгтэйчvvдээс илvv хийдэг байна. Зурагт: Хувцас солих єрєєний хаалган дээр бvжигчдийн танилцуулга байгааг та харж байна. Эрчvvд балетын хэцvv хєдєлгєєнvvдийг тун хєнгєн шингэн бєгєєд хялбархан гvйцэтгэж буй нь vзэгчдийн сэтгэл санааг хоромхон зуурт єргєж чаддаг ажээ. Зурагт: Єєрийнхєє нvvрийг будаж байгаа бvжигчин эр. Тэр тун удахгvй тайзан дээр гарна.
|
Категория: Онц сонирхолтой |
Просмотров: 961 |
Добавил: Silva
| Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 1 | |
|
|
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Яг одоо сайтад: 5 Зочин: 5 Гишvvн: 0
,
Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 Сүүлийн 30 хоногт: 0 Сүүлийн 7 хоногт: 0
| Нэр: FENIX Форум: 34 Сэтгэгдэл: 11 | | Нэр: Silva Форум: 14 Сэтгэгдэл: 10 |
| Нэр: zolboo Форум: 0 Сэтгэгдэл: 5 |
| Нэр: Admin_1 Форум: 8 Сэтгэгдэл: 5 |
| Нэр: wohan Форум: 14 Сэтгэгдэл: 5 |
|
Admin_1
25.06.2011 16:49