Admin_1 | Дата: Даваа, 21.06.2011, 18:05 | Сообщение # 1 |
Offline
Нийт бичлэг: 8 |
 |
Бүлэг: Гишүүн |
 |
| Favicon гэж юу вэ? Favicon-нь Favourite Icon гэсэн үгийг товчилсон үг юм. Монголоор орчуулвал Дуртай Тэмдэг эсвэл Зураг гэсэн үг. Энэ тэмдэг нь ихэнх интернэт хөтөчүүд (Internet Browser) дээр, уг вебсайтийн интернэт хаягийн (URL) зүүн талд байрлаж байдаг. Favicon-нь ямар хэмжээтэй байвал дээр вэ? Favicon-нь ер нь 16×16, 32×32 эсвэл 64×64, дөрвөлжин байсан нь дээр. Хэрвээ дэндүү том байвал тэр жижиг талбайд багтаах гээд маш их жижигрүүлдэг, энэ нь чанараа алдаж маш муухай харагддаг. Favicon-нь ямар төрлийн файл байх ёстой вэ? GIF (Graphics Interchange Format) JPEG/JPG (Joint Photographic Experts Group) PNG (Portable Network Graphics) ICO (Icon file) Хийх заавар [code]<link href='http://twittercounter.com/images/favicon.png' rel='shortcut icon' type='image/x-icon'/> ээрх кодийг блогийнхоо үндсэн html-ийн head tag дотор оруулаад л боллоо, амархан байгаа биз дээ?? {таний зургийн хаяг (URL)} гэсний оронд та өөрийн хүссэн зурагнийхаа хаягийг хийнэ. Энэ-ийг ойлгоход жоохон HTML(HyperText Markup Language)-ийн үндсэн мэдлэг хэрэгтэй байх. Ойлгохгүй байгаа хүмүүсд зориулаад дарааx зааврийг орууллаа. Эхний алхам->Блогруугаа нэвтэрч ороод, блогийнхоо тохиргооруу орно. 2-р алхам->1-рт Design гэсэн цэсрүү орно. 2-рт Edit HTML цэсрүү орно. 3-р алхам->Блогийнхоо html дотроос </head> гэсэн текстийг олоод, кодоо хийнэ. </head> гэснийг олж чадахгүй байгаа бол: Google Chrome, Mozilla Firefox эсвэл Internet Explorer хэрэглэдэг хүмүүс keyboard-оороо CTRL+F дараад, хайх хэсэгт </head> гэж бичхээр олдоно.
|
|
| |
FENIX | Дата: Даваа, 21.06.2011, 18:10 | Сообщение # 2 |
Offline
Нийт бичлэг: 34 |
 |
Бүлэг: гл.Админ |
 |
| sain hicheel bna chuu +1
|
|
| |