Амьдралын хуудсууд алаг тарлан, эрээн бараанаар дvvрэн. Хорвоогийн нэг буланд баяр баясгалан бялхаж байхад тvvний хажууханд амьдралын гашуун vнэнд гvйцэгдсэн нэгэн харуусаж суух тохиолдол цєєнгvй. Ингээд Dustin Carter гэгч залуутай та бvхнийг танилцуулж байна. Бага балчраасаа эхлэн цусны эмгэгээр шаналсан тэрээр дєрвєн мєчнийхєє ихэнх хэсгvvдийг алдсан ч амьдралын хэцvv бэрхийн ємнє бууж єгєхийг хvсээгvй юм. Наймдугаар ангидаа сургуулийнхаа чєлєєт бєхийн секцэнд бvртгvvлснээр барахгvй талбай дээр итгэмээргvй амжилтыг vзvvлэх болсон байна. Мэдээж хэрэг тэр шуудхан л амжилт гаргаад эхэлсэн гэвэл vнэнд vл нийцнэ. Урт хугацааны, уйгагvй хичээл, дасгал сургуулилт тvvнийг хэний ч тєсєєлєєгvй тийм амжилтанд хvргэжээ. Ohio-д болсон нэгэн тэмцээнд єєрийн жиндээ 16 єрсєлдєгчєє буулгаж авсан энэ залуугийн асар их сэтгэлийн тэнхээ, уйгагvй хєдєлмєрч зан чанар, амьдралд тэмvvлэх сайхан сэтгэлээр бахдахгvй байхын аргагvй юм.