Видео татах Залуусдаа зориулав
Зураг, Файл хостинг Тун удагүй
|
Главная » 2011 » 6-р сар » 9 » Хакер болох ч нэг их хэцүү зүйл биш л дээ ;-)
21:25 Хакер болох ч нэг их хэцүү зүйл биш л дээ ;-) |
За кино үзэж байхад хакер нөхдүүд нэг хар дэлгэц дээр баахан юм бичээд суудаг даа. Тэгвэл тэр зүйлийн талаар та хэрэв мэдмээр байгаа бол наашаа суугаад нүдээ бүлтийлгээд чихээ дэлдийлгэж байгаарай Хакер болох анхны алхмыг танд зааж өгье. Нэг их хэцүү биш дээ. Ер нь бол та 7 хоногийн дотор өөрөө хичээгээд жаахан нухаад суувал зэвсгийн эрдэмд суралцаад эхэлнэ ээ л гэсэн үг
1. Үйлдлийн систем ажлын орчноо бэлдэх Хамгийн анхны алхам бол өөрийн зэвсгийг бэлдэж авах. Гар хоосон бол угаасаа хамгаалалт нэвтэлж дайралт хийх хэцүү шүү дээ. За тэгээд анхны алхам бол зэвсгээ сонгож бэлдэх. Ер нь бол хакерууд ихэнхдээ өөрийн гэсэн линукс тархцыг бэлдэж авч хэрэглэдэг. Аль нэг таалагдсан линукс тархац дээрээ хүссэн өөрчлөлтөө хийж болдог болохоор тэр. Windows, MacOS-уудын хувьд бүгд цаанаасаа хамаг юмыг чинь бэлдэж өгөөд халбагадаж аманд чинь хийж өгөөд л их сайхан л даа. Гэхдээ ямар нэгэн асуудал гарвал та өөрөө хэзээ ч шийдэж чадахгүй хоолоо халбагадуулж иддэг өлгийтэй бацаан, тоглоомоо тоглосоор л үлдэх болно. Бүгд хаалттай орчин болохоор хакеруудын сонголт лав биш. Бас та өөрийнхөөрөө тохируулаад боломж нээгээд хэрэглэх нь ч хаалттай. Харин линукс тархцуудын хувьд тэр хэвээр нь хэрэглэнэ үү дураараа өөрчлөөд хэрэглэнэ үү таны л дурын асуудал байдаг. Тийм болохоор хакеруудын анхдугаар сонголт бол ЛИНУКС ҮС(Linux OS). Линукс бол хоолоо яаж идэхийг, асуудлаа өөрөө яаж шийдэхийг зааж сургаад таныг улам хөгжүүлэх болно. За тэгээд мэдээж линукс суулгаагүй бол Windows дотроо ч юм уу, эсвэл зэрэгцүүлээд суулгаад турших боломжууд танд зөндөө бий. Асуувал чинь заагаад өгнө өө Юу ч гэсэн үүнээс цааш явахын тулд Линукс суулгах хэрэгтэй. Ер нь бол олон янзын линукс байдаг ч танд Ubuntu тархцыг санал болгох байна. Бэлэн хакеруудын тархцууд байдаг ч тийм юм эхнээсээ бэлнээр авснаас өөрөө оролдоод нэмж юмнууд суулгах нь хамаагүй дээр. Дараа нь тийм бэлэн юм ашиглаарай.
2. Terminal гэж юу вэ? За Том Ханксын тоглосон тэр кино бол биш шүү Гэхдээ ер нь бол үйлдлийн систем дээрээс аль ч чиглэлд нисэж болох нислэгийн тавцан юм тушаалын мөр гэдэг нь гээд ойлгочхож болно. Хэрвээ та онгоц жолоодох гэж байгаа бол таны удирдлагын самбар, жолооны хүрд тань энэ терминал гээч зүйл. Тушаалаа өг тооцоолуур таны тушаалыг гүйцэтгэнэ. (Windows, MacOS бусад системүүдийн хувьд ч бас ийм терминал бий боловч Линукс-ыг бол гүйцэхгүй л дээ ;-) )
3. Terminal нээх За тэгэхээр тушаалын горим руу орохын тулд хэд хэдэн янзаар нэвтэрч болно: График горимд цэснээс дамжиж орох -> (Ubuntu 11.04 (Unity) дээр үбүнтүгийн лого дээр дараад terminal гэж бичээд Terminal дээр дарна. Хуучин хувилбарууд дээр (GNOME) Applications->Accessories->Terminal нээнэ) Alt+F2 товч дараад x-terminal-emulator гэж бичээд бас нээж болно Ctrl+Alt+F2 (F3, F4 г.м аль нь ч болно.) шууд бүүр график горимоос гадна давхар явж буй терминал руу орж болно. График горим руу буцахдаа Ctrl+Alt+F7 (эсвэл F8 г.м өөр байгаа.) За тэгээд терминалаа нээгээд авсан бол хавтаснаас хавтас руу дамжих cd гээд анхны тушаалаас эхлээд тушаалуудаа судлах хэрэгтэй. Энд дарж ороод уншиж судлаад, тэгээд доорх холбоосууд руу дамжаад энэ хэдэн хуудсуудыг яг дагаж хийгээд ямар үр дүн гарч байгааг нь харж сураад судлаад авахад бол тэгээд анхны алхмаа хийчихлээ гэсэн үг. Харин цааш нь өөрөө сонирхоод судлаад янз бүрийн хакерын хичээлтэй сайтуудыг дагаад хийхэд танд анхны чадвар суучихсан байна аа гэсэн үг. Үнэхээр мундаг хакер болохыг хүсвэл веб халдлагын талаар судлах бол PHP, MySQL судлах гээд, сүлжээний хакердах бол сүлжээний мэдлэг олж авах гээд мэдээж цааш нь илүү их зүйлийг сурч мэдэх хэрэгтэй л дээ. Ер нь бол хакерууд том жижиг, хар цагаан саарал, муу сайн, гоожуур мэргэжилтэн, байлдагч будаа идэгч гээд олон янз бий. Гэхдээ Алмас би бол хакер биш шүү. За тэгээд гол тушаалуудаа мартахгүйн тулд эхний ээлжинд дэлгэцийн зурагныхаа оронд тавьчих. Дээр байгаа жижиг хар зурган дээр дарж байгаад зургаа хадгалж аваад тэрийгээ дэлгэцийн зурагтаа хийгээрэй. Энд бас өөр нэг хувилбар аль нэгийг нь сонгоно биз ээ.
4. Гар руугаа харахгүй хурдан бичиж сурах Кинон дээр хакерууд дэлгэц рүүгээ хараад л 10 хуруугаар начигнатал бичдэг дээ. Тэгэхээр тэр ч бас нэг их хэцүү юм биш. Жоохон хичээчихвэл 7 хоногт ч тийм болж чадна. Чадахгүй ч байсан чадталаа л дасгал хийх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол хакер болох алхмын хамгийн чухал нэг хэсэг нь юм шүү. Атомын станц дэлбэрэх гээд цагийг зогсоох хак хийх гээд хэдхэн минут үлдэж байхад гар руугаа үсгээ хараад суугаад байж болохгүй биз дээ тээ. Энд дараад яаж хурдан бичиж сурах зааврыг уншаарай.
|
Категория: Хак-хичээл |
Просмотров: 792 |
Добавил: FENIX
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Яг одоо сайтад: 1 Зочин: 1 Гишvvн: 0
,
Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 Сүүлийн 30 хоногт: 0 Сүүлийн 7 хоногт: 0
| Нэр: FENIX Форум: 34 Сэтгэгдэл: 11 | | Нэр: Silva Форум: 14 Сэтгэгдэл: 10 |
| Нэр: zolboo Форум: 0 Сэтгэгдэл: 5 |
| Нэр: Admin_1 Форум: 8 Сэтгэгдэл: 5 |
| Нэр: wohan Форум: 14 Сэтгэгдэл: 5 |
|