Видео татах Залуусдаа зориулав
Зураг, Файл хостинг Тун удагүй
|
Главная » 2011 » 6-р сар » 8 » Хатуу тоглоом
|
1960-аад онд гэсэн. Урлагийн бригад хєдєє тоглолтоор явж байжээ. Алтан
vеийн алдартай дуучин, жvжигчин, хєгжимчид бvгд л байсан гэнэ лээ. Тэдгээр хvмvvсийн нэрийг хэлэхээр "эмээж, хvндлэх сэтгэл” тєрєєд байгаа учир болсон явдлыг зvгээр л єгvvлье.
Урлагийн бригад Ємнєговь аймагт иржээ. Тоглолт орой 6.00 цагаас... Олон газар тоглосоор яваад бэлтгэл ч сайтай байж. Залуус болсон хойно цаг хvлээх зуур элдвийг сэдэж, энэ тэрvvгээр зугаалаад, их л хєгжилтэй байсан гэнэ. Тухайн vед ид залуухан байсан /Тайлбар: Одоо алдартай ахмад дуучид/ хоёр дуучин бvсгvй vе тэнгийн хєгжимчин залууг /Тайлбар: Бурхан болсон манай алдартай хєгжимчдийн нэг/ чадахаар шийдэж. Яг чадахгээд захиа бичиж суутал дєрвєн жилийн ємнє Ємнєговь аймагт бригадаар ирснээ гэнэт санажээ. Тэр vед хєгжимчин залуу ч мєн хамт ирсэн байна. Тэгээд хоёр бvсгvй шинэ цаас аван: "Сайн байна уу? Таныг манай нутагт дахин ирсэнд хязгааргvй их баяртай байна. Би яах вэ, хєдєєний хvн. Ажил албандаа зvтгээд, мэнд сайн л явна. Дєрвєн жилийн ємнє манайхаар мордож суугаад явахад тань хэвлийдээ авч vлдсэн vр минь одоо гурван настай. Таныг дуурайсан их хєєрхєн хvv бий. Бид хоёр таны тоглолтыг vзэхээр энд ирээд байна. Ажил тань болбол тоглолтын дараа Соёлын тєвийн vvдэнд уулзъя”
гэж бичээд, хэнийх нь мэдэгдэхгvй гарын vсэг таталгаад орхичихож. Тоглолт яг эхлэхийн ємнєхєн єнєєх захиагаа хєгжимчин залууд "Vvдэнд нэг эмэгтэй єгч байна” гэж хэлvvлээд, хvнээр єгvvлж л дээ. Тэгээд ажиглаад л байж...
Залуу захиаг авч уншсныхаа дараа царай нь хувирч, тоглолтын турш ухаан санаа нь хаана яваа бол гэмээр амьтан л байх юм гэнэ. Харах нь ээ, хєгжмєє тоглож байгаа ч юм алга... Боломж гармагц л vзэгчдийн суудал руу єнгийж, хэн нэгнийг хайгаад байж. Хоёр бvсгvй тайзан дээр гарч дуулчихаад л, тоглолтын турш залууг дооглон, элгээ даран хєхєрчээ...
Тоглолт дуусмагц хєгжимчин залуу бvх юмаа орхиод, ум хумгvй гvйсээр гарсан гэнэ. Хоёр бvсгvй ч баярлан хєєрч, араас нь дагажээ. Залуу Соёлын тєвийн vvдэнд тоглолтынхоо нимгэн хувцастай, ганцаараа зогсож байх юм гэнэ. Ийш тийшээ хараад л, хажуугаар нь зєрєх vзэгчдийн царай руу "горьдлогын” нvдээр ширтэнэ. Хуурч чадсандаа баярлаж хєєрсєн хоёр бvсгvй хєгжимчин залуу руу дєхєж очоод: -Яасан? Эхнэрээ хайгаа юу? Дvн євлийн хvйтэнд нимгэн хувцастай гарч гvйж байгаад, хатгаа тусчихав аа. Энд тэнд vлдээсэн хvvхэд арай байгаа юм биш биз? гэж хэлээд тас тасхийн хєхєрчээ. Мань хоёрт чадуулснаа мэдсэн хєгжимчин залуу уурлаж, нєгєє хоёрыг барихаар хєєсєн боловч чадсангvй.
Харин урлагийн бригад Улаанбаатар луу автобустайгаа буцах замд хєгжимчин залуу эрчvvддээ хэлж байгаад, єєрийг нь "хєєрхєн” шоглосон дуучин бvсгvйчvvдийг цасан дээр "тэмээн тавхай” суулгаж дєнгєсєн гэнэ лээ.
|
Категория: Онигоо |
Просмотров: 514 |
Добавил: bataa
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Яг одоо сайтад: 2 Зочин: 2 Гишvvн: 0
,
Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 Сүүлийн 30 хоногт: 0 Сүүлийн 7 хоногт: 0
| Нэр: FENIX Форум: 34 Сэтгэгдэл: 11 | | Нэр: Silva Форум: 14 Сэтгэгдэл: 10 |
| Нэр: zolboo Форум: 0 Сэтгэгдэл: 5 |
| Нэр: Admin_1 Форум: 8 Сэтгэгдэл: 5 |
| Нэр: wohan Форум: 14 Сэтгэгдэл: 5 |
|