Баннер
Сvvлийн сэтгэгдэлvvд
Главная » 2012 » 5-р сар » 29 » Монгoлын түүх ХҮННҮ
22:35
Монгoлын түүх ХҮННҮ
Хүннү бол монгол угсаатны хамгийн анхны нүүдэлчин улс юм. Хүнүү улсыг МЭӨ-209 онд байгуулагдсан гэж үздэг.Хүннү нар гадаад байдлаараа дунд зэргийн өндөртэй, бор царайтай, навтгар хамартай, бүдүүн ястай гээд монгол хүнтэй ихээхэн төстэй байснаас гадна монгол хэлээр ярьдаг байжээ. Мөн хүннүчүүд нь төр ёсны аравтлах тогтолцоог бий болгон, түүнийгээ баримталж байсан. Үүнэс гадна гадна тэд мал маллан, сүү цагаан идээ боловсруулж, эрийн гурван наадам, уртын дуу зэрэг соёлоо дээдэлж амьдарч байсан нь монголчуудын өвөг дээдэс гэдгийн баталгаа болж байгаа юм.

Хүннү нар ихэвчлэн урд хөрштэйгээ наймаа хийж хэрэгцээтэй зүйлээ олж авдаг байсан хэдий ч заримдаа хятадуудын боох, хавчих зэрэг тэвчишгүй зан үйлээс болоод урд хөрш рүүгээ довтлох явдал олонтаа тохиолддог байжээ. Үүнээс болоод хятадууд Хүнүгийн довтолгооноос өөрсдийгөө хамгаалах үүднээс цагаан хэрмийг барьсан гэдэг.Хятадууд хүннүг хунну гэж нэрлэдэг ба энэ нь зэрлэг боол гэсэн утгатай үг байжээ. Хүннүгийн хаан нь Модун Шанью байсан ба тэрбээр газрыг юу юунаас ч илүүд үздэг байсан. Тиймээс ч Модун Шанью "Бурхан надаас сөөм газар гуйсан ч би өгөхгүй" гэж хэлсэн байдаг. Түүний эцэг болох Түмэн Шанью Модун Шаньюгаас илүүтэйгээр түүний дүүг хаан болгох хүсэлтэй байсан бөгөөд Модун Шаньюг бүр хороолгох гэж ч оролдож байжээ. Үүнд нь Модун Шанью өс санаж эцгээ хороон хаан ширээнд суусан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

 

Хэдийгээр хүннү улс нь хүн амаар цөөн соёл иргэншлээрээ хөрш улсуулаасаа дутуу дулмиг ч гэсэн газар нутаг болоод төрийнхөө бодлогоор ямар ч улсаас дутахааргүй байжээ. Хүннү улсын нийслэл нь ЛУУТ хэмээх хот байсан ба энэ нь Хар Хорум хотын ойролцоо байдаг байжээ. 24 аймгийг зүүн баруун төв гэж 3 хувааж түүнийгээ түмт, мянгат, зуут, аравт болгон газар нутаг хүн амтай нь хамт захиран зохицуулдаг байжээ. төв хэсэгт хангайн уулсаас хэнтийн уулс хүртэл, баруун хэсэгт хэнтийн уулсаас алтайн уулс хүртэл, зүүн хэсэгт хэнтийн уулсаас хянганыг хүртэлх газар нутаг багтаж байжээ. Төв хэсэгт хамрагдах газар нутгииг хүн амтай нь Модун Шанью өөрөө захирч байсан гэдэг. Хүннүзгийн цэргүүдййг гэр цэрэг гэдэг ба ингэж нэрлэсний учир нь довтолгоонд явахдаа эхнэр хүүхдээ дагуулж явдагт байжээ. Эрхшээлдээ оруулсан хөрш нутгаасаа ихэвчлэн үр тарий гар урлалын зүйлсээр алба татвах авах ба татвараа өгөөгүй хүний эхнэр хүүхдийг нь хурааж авдаг байжээ.Мал аж ахуйн хувьд гэвэл Үхэр ,морь, хониор элбэг байсан. Энэ дундаасаа хүннү нар адуу морийг эрхэмлэн өсгөдөг байжээ. Учир нь адууны өгөх сүү түүхий эд нь элбэг гэдгээр ч зогсохгүй уналага ачлаганд ч олонтаа ашигладаг байжээ. Хүннү нар мал маллахын хажуугаар ойр зуурын хэрэгнээний зүйлс болох оосор бүч, гэрийн тавилга, тогоо шанагаа өөрсдөө бүтээдэг байжээ. Хүннү нарын булшнаас олдсон эд зүйлсээс харахад хүннүчүүд угалз хатгаж, оёж, шаглаж, хавах гээд гар урлалыг нилээд түлхүү хийдэг байж гэж судлаачид үзжээ.Мөн тэд ан гөрөөг цөөнгүй хийдэг байсан ба эрэгтэй хүүхдийг багаас нь аг гөрөөнд сургадаг байв. Агнасан ззэр гөрөөснийхөө арьсаар хувцас хийж заримдаа наймаалдаг байжээ. Хүннү нар бас тариалангийн аж ахуй эрхэлж байсан бөгөөд голдуу Орхон Сэлэнгэ зэрэг гол устай газраар тариалангаа эрхэлдэг байв. Тариаландаа гол төлөв амуу будааг тариалдаг байжээ. Хүннү нар нэг хэсэг их торгоны замд ноёрхлоо тогтоож байсан ба тэр үедээ Түркменистантай худалдаа арилжааны харилцаа тогтоожээ. Үүнийг хүннүгийн булшнаас олдсон торго, зүүлт чимэглэл зэрэг зүйлүүд нотолно.Тэдний соёл иргэншлийн тухайд бол гол шүтлэг нь бөө мөргөл байсан ба байгаль дэлхий, лус савдгаа ихээхэн дээдэлж үзэж байнга мөргөл үйлддэг байсан байна. Иөн хүннү нарт Хятад, Солонгос, Дундад азийн соёл нэвтрэн орж ирж тэр нь улмаар уламжлалт соёл болсон. Мөн уртын дууг үндэслэсэн улсыг хүннү улс гэж үздэг. Түүнчлэн хүннүгийн булшнуудаас төөнүүр гэх мэт эмчилгээнд хэрэглэгддэг багажууд олдсоноор тэд мөн эмчилгээг өргөнөөр хийдэг байсан гэсэн таамаглалыг төрүүлжээ. Хүннүчүүд өөрсдийн соёл иргэншлийг нягтлан дагадаг байсан хэдий ч хөрш харьяат орныхо соёлыг төдийлөн тоомжирлодоггүй байжээ. Хятадууд хүнүгийн довтолгооныг зогсоохын тулд хятад охидуудыг хүнүчүүдтэй ураг барилдуулдаг байжээ. Хүннүгийн ноёрхол дуусахас өмнөхөн Хүннү нар хоёр хэсэгт хагаран хуваагдаж хойр улсын байдалтай байв. Энэ үед Хүннүгийн зарим овог Хятад руу дагаж орсон ба хятадтай нийлээд үлдсэн хүннү овогтон руугаа довтлон заримий нь олзлон авч Хань улсыг байгуулсан боловч удалгүй устаж, мөхсөн байна. Энэ үед зарим хүннүчүүд нь баруун зүг рүү зугтан европын орнууд, түрк, афганистан, пагкистан зэрэг улсуудын газар нутагт очиж суурьшсан байна. Европор очсон удам угсааны ихэнх нь одоо Унгарт байдаг гэж үздэг. Үүгээр хүннү нарын ноёрхол унасан гэж үздэг.

Категория: Бусад | Просмотров: 610 | Добавил: FENIX | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хэрэглэгчийн булан
E-mail:
Нууц vг:
Онлайн гишүүд
Яг одоо сайтад: 1
Зочин: 1
Гишvvн: 0

,

Статистика
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Санал асуулга
Хүндэт гишүүд
Нэр: FENIX
Форум: 34
Сэтгэгдэл: 11
Нэр: Silva
Форум: 14
Сэтгэгдэл: 10
Нэр: zolboo
Форум: 0
Сэтгэгдэл: 5
Нэр: Admin_1
Форум: 8
Сэтгэгдэл: 5
Нэр: wohan
Форум: 14
Сэтгэгдэл: 5