Баннер
Сvvлийн сэтгэгдэлvvд
Нүүр хуудас » uCoz хичээл » Flash Player-хичээл

Нэмсэн: Silva » Огноо:23.07.2025
Мэдээний тєрєл: Flash Player-хичээл
Программын эхлvvлэх, ажлын талбар бэлтгэх, цэс болон хэрэгслvvд
( tools, menu, panels, properties )
Macromedia Flash MX программыг Start цэсний Programs / Macromedia / Macromedia Flash MX дарааллаар ачаална. Ажлын шинэ талбар бvхий уг программын ерєнхий бvтэц нь цэс буюу menu (Зураг2-1 доорх бvгдийг агуулна), хэрэгслэлvvд буюу tools, стандарт хэрэгслэл буюу toolbars, цагийн шугам буюу timeline, ажлын талбар гэсэн хэсгvvдээс бvрдэнэ. Программын цонхны баруун болон доод хэсэгт хєдєлгєєн vvсгэх, график зураг зурах зэрэг шаардлагатай vндсэн ба нэмэлт функцvvдийг агуулсан панелууд байрлана. Vvнд: Action, Properties, Color, Component гэх мэт.

Шинээр ажлын талбар бэлтгэхдээ File цэсний New командыг сонгоно. Мєн бvлэг хэрэгслэлээс сонгож болно.
Ажлын талбарын хэмжээг єєрчлєх - Document Properties
Flash программын ажлын талбар нь цагаан дэвсгэртэй, 550px, 400px гэсэн хэмжээтэй байдаг. Ажлын талбарын ерєнхий тохиргоог єєрчлєхдєє Modify цэсний Document командыг сонгож, нээгдэх цонхонд

()харгалзах утгуудыг єгч (Зураг 2-2) єєрчилнє. Мєн цагийн шугамын (Зураг 2-3) хэсэгт хос даралт хийж Document Proterties цонхыг нээж болно. Уг цонхны:
- Dimensions хэсэгт єргєн ба єндрийг;
Background хэсгээс ажлын талбарын суурь єнгийг;
- Frame rate хэсэгт нэгж хугацаанд уншигдах фреймийн тоог (vндсэн утгаар ойролцоогоор 2 секундэд 12 фрейм уншигдана);
- Ruler units хэсэгт шугамын хэмжих нэгжийг (vндсэн утгаар pixel (px) байдаг) тус тус тохируулна.
Ажлын талбарын хамгийн бага нь 1x1px, хамгийн том нь 2880x2880 px хэмжээтэй байна.
Flash программын ажлын талбар нь:
а. ерєнхий хєдєлгєєний хувьд Scene тус бvрээр ямар хєдєлгєєн хийгдэж буйг;
б. Symbol болгон хадгалсан объект бvрийн хувьд хийгдэж буй засвар єєрчлєлт, тvvнд хийгдсэн биеэ даасан хєдєлгєєн (vндсэн хєдєлгєєнєєс ангид)-ийг харуулна.
Чухам ямар объект дээр засвар болон хєдєлгєєн хийгдэж буйг ажлын талбарын зvvн дээд талд байрлах
(Зураг 2-4) нэрнээс мэдэж болно. Мєн ажлын талбарын баруун дээд талд байрлах Edit Scene, Edit Symbols товчлуур дээр даран харгалзах Scene болон Symbols-руу хандаж болно.
Үзсэн: 458 | Сэтгэгдэл: 0 |Үнэлгээ: 0.00
Бид уг мэдээг хийх гэж 35-40 минут болдог
харин та баярлалаа гэж хэлхэд
ердөө 5 хан сэкундшүү дээ
Админ FENIX
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд манай сайтын мэдээ мэдээллийг бүрэн хүлээж авах, сэтгэгдэл бичих эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан
E-mail:
Нууц vг:
Онлайн гишүүд
Яг одоо сайтад: 6
Зочин: 6
Гишvvн: 0

,

Статистика
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Санал асуулга
Хүндэт гишүүд
Нэр: FENIX
Форум: 34
Сэтгэгдэл: 11
Нэр: Silva
Форум: 14
Сэтгэгдэл: 10
Нэр: zolboo
Форум: 0
Сэтгэгдэл: 5
Нэр: Admin_1
Форум: 8
Сэтгэгдэл: 5
Нэр: wohan
Форум: 14
Сэтгэгдэл: 5