Баннер
Сvvлийн сэтгэгдэлvvд
Нүүр хуудас » uCoz хичээл » Flash Player-хичээл

Нэмсэн: Silva » Огноо:23.07.2025
Мэдээний тєрєл: Flash Player-хичээл

Library
(нэмэх, хасах, нэр єгєх, нууцлах, тvгжих, бvлэглэх,propertise, outline)

Сан нь Symbol болгосон объектууд, импортоор гаднаас оруулж ирсэн дуу, видео, зураг гэх мэтийг агуулж байдаг нэг vгээр хэлбэл тухайн файлд буй жижиг хэмжээний бааз юм.
Дэлгэцэнд сан харагдахгvй тохиолдолд Window цэснээс Library, гараас F11 эсвэл Ctrl+L товчлуурыг дарж нээнэ. Library цонх нь дараах хэсгvvдээс бvрдэнэ.
Сонголтын цэснvvд (options menu)
1. Цонх болон харгалзах файлын нэр,
2. Санд хэдэн объект байгааг заагч,
3. Санд буй объектыг харуулах талбар,
4. Санд буй объектын талаарх мэдээлэл (нэр, тєрєл, vvсгэсэн огноо гэх мэт),
5. Цонхыг бvтнээр нь харуулах,
6. Цонхыг хэсэгчлэн харуулах,
7. Шинэ Symbol vvсгэх товчлуур,
8. Хавтас (Folder) vvсгэх,
9. Symbol-ийн тохиргоог харуулах,
10. Symbol-ийг устгах
Санд хадгалагдсан объектуудыг хєдєлгєєнд хэрэглэж буй байдлаар нь, Symbol-ийн тєрлєєр нь, нэг хальсанд орсноор нь гэх мэтээр тєрєлжvvлэн хавтаст хийж болно. Энэ нь олон объекттой ажиллахад цэгцтэй байлгахаас гадна ажиллахад хялбар байх болно.
Flash программд тухайн файлын сантай ажиллахаас гадна єєр флаш (*.fla) файлын санг зэрэг ашиглаж болно. Їvнийг File цэснээс Open as Library-г сонгон нээнэ. Мєн бэлэн Symbol-уудаас бvрдсэн санг программ агуулж байдаг. Уг санг Window цэснээс Common Libraries-ийг сонгож нээнэ. Flash программ дээр хоёр файл зэрэг нээсэн vед дэлгэцэнд хоёр сан харагдаж байдаг.
Саарал дэвсгэртэй байгаа нь дэлгэцэнд харагдаж буй файлын сан юм. Эдгээр болон бусад файлын санд (Library) байгаа Symbol-уудыг хєдєлгєєндєє шууд аван хэрэглэж болох ба хэрэглэсэн тохиолдолд ажиллаж буй файлын санд автоматаар нэмэгдэн орно
харилцах цонхны баруун дээд талд байрлах Оptions menu товчлуур дээр дарвал сантай холбоотой цэс тус тус нээгдэнэ. Options menu:
New Symbol - Шинэ Symbol vvсгэх,
New Folder - Шинэ хавтас vvсгэх,
New Font - Шинээр Font Symbol vvсгэх,
New Video - Шинээр видео Symbol vvсгэх,
Rename - Идэвхитэй байгаа Symbol-ийн нэрийг єєрчлєх,
Move to New Folder... - Symbol-ийг шинэ хавтас руу зєєх,
Duplicate - Symbol-ийг хувилах,
Delete - Устгах,
Edit - Засвар єєрчлєлт хийх,
Edit with... - Єєр программ дээр засах,
Properties... - Ерєнхий тохиргоог харуулах,
Linkage... - Холбоос хийх,
Component Definition... - Бэлэн жишээ Symbol vvсгэх,
Select Unused Items - Хэрэглэгдээгvй Symbol-ийг идэвхижvvлэх,
Update... - Шинэчлэх,
Play - Symbol-д агуулагдаж буй хєдєлгєєнийг тоглуулах,
Expand Folder - Хавтсыг нээх,
Collapse Folder - Хавтсыг хаах,
Expand All Folders - Бvх хавтсыг нээх,
Collapse All Folders - Бvх хавтсыг хаах,
Shared Library Properties... - Сангийн тохиргоог бусдад ашиглуулах боломжтой болгох,
Keep Use Count Updated - Symbol-ийг ашигласан тоог тухай бvрт харах,
Update Use Counts Now - Symbol-ийг ашигласан тоог сэргээн харах,
Help - Тусламж,
Maximize Panel - Панелыг томоор харах,
Close Panel - Панелыг хаах.
Санд байгаа Symbol-ыг ажлын талбарт оруулахдаа Symbol-ийн нэр болон тvvний дvрс дээр даран ажлын талбар луу чирнэ.
Санд буй Symbol-д засвар єєрчлєлт хийхдээ Symbol-ийн нэрийн урд байрлах дvрс болон тухайн Symbol-ийг харуулсан талбар дээр хос даралт хийнэ.
Тухайн Symbol-д засвар єєрчлєлт хийхдээ доорх 3 аргын аль нэгийг хэрэглэнэ.Їvнд:
1. Нэрний урд байрлах Symbol-ийг илэрхийлсэн дvрс дээр хос даралт хийж,
2. Тухайн Symbol-ийг харуулсан талбар дээр хос даралт хийж,
3. Symbol-ийн нэр дээр баруун товчоо даран гарч ирэх цэснээс Edit командыг сонгоно.
Нэгэнт устгасан Symbol-ыг сэргээж болохгvй бєгєєд Undo командаар зєвхєн урьд нь хийсэн vйлдлийг л сэргээж болно.
Үзсэн: 451 | Сэтгэгдэл: 0 |Үнэлгээ: 0.00
Бид уг мэдээг хийх гэж 35-40 минут болдог
харин та баярлалаа гэж хэлхэд
ердөө 5 хан сэкундшүү дээ
Админ FENIX
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд манай сайтын мэдээ мэдээллийг бүрэн хүлээж авах, сэтгэгдэл бичих эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан
E-mail:
Нууц vг:
Онлайн гишүүд
Яг одоо сайтад: 1
Зочин: 1
Гишvvн: 0

,

Статистика
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Санал асуулга
Хүндэт гишүүд
Нэр: FENIX
Форум: 34
Сэтгэгдэл: 11
Нэр: Silva
Форум: 14
Сэтгэгдэл: 10
Нэр: zolboo
Форум: 0
Сэтгэгдэл: 5
Нэр: Admin_1
Форум: 8
Сэтгэгдэл: 5
Нэр: wohan
Форум: 14
Сэтгэгдэл: 5